| | USD/MNT 0₮

Я.Содбаатар: Цагааннуурын боомтоор орж ирсэн Оросын хоёр жолоочоос КОВИД-19 илэрлээ. Дотооддоо алдах эрсдэл өндөр байна

Өнгөрсөн шөнө ачаа тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан байж болзошгүй талаар бид өмнө мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан 15.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдсан юм. Тэгвэл яг одоо Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр болоод манай улс коронавирусын халдварыг дотооддоо алдсан эсэх талаар олон нийтэд мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Цагааннуур, Боршоо хилийн боомтуудыг 2020 оны арваннэгдүгээр сарын 02-ноос 23-ныг хүртэл 21 хоног хааж байна. Учир нь ачаа тээврийн 30 жолоочоос ковид-19-ийн халдвар илэрсэн. Үүнээс хоёр нь өнгөрсөн шөнө Цагааннуурын боомтоор орж ирсэн Оросын хоёр жолоочоос КОВИД-19 илэрлээ" гэв.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Бид хилийн боомтууд дээр тавих хяналтаа чангатгах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Цагааннуур боомт дээр PCR-ийн шинжилгээг хийж эхэлсэн. Энэ үеэр нэлээдгүй жолоочоос коронавирус илэрсэн тул дээрх хоёр боомтын хөдөлгөөнийг түр хязгаарлаж байна.

ШУУД ҮЗЭХ:

Өнгөрсөн шөнө ачаа тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан байж болзошгүй талаар бид өмнө мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан 15.00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдсан юм. Тэгвэл яг одоо Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр болоод манай улс коронавирусын халдварыг дотооддоо алдсан эсэх талаар олон нийтэд мэдээлэл өгч байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.