| | USD/MNT 0₮

Шуурхай:Тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрсэн тул Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдахаар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн шөнө ачаа тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан байна.

Тиймээс Шадар сайд Я.Содбаатар Засгийн газарт мэдээлэл танилцуулж, яаралтай арга хэмжээ авах асуудлыг хэлэлцэх юм байна. Тодруулбал, зарим нэг хилийн боомт дээр эрсдэл үүсээд байна. Тэгэхээр эрсдэлтэй гэж үзсэн хилийн боомтуудыг хаах юм байна. 

Засгийн газар долоо хоногийн Лхагва гариг бүр ээлжит хуралдаанаа хийдэг уламжлалтай. Гэвч өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болсон байна.

Засгийн газар яг одоо ээлжит бусаар хуралдахаар болжээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тээврийн хоёр жолоочоос коронавирус илэрч, ойрын хавьтлуудыг тусгаарлалтад авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.