| | USD/MNT 0₮

ТАНИЛЦ:ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ТОГЛОЛТУУД

Үндэсний урлагийн их театр нь анх 1945 онд Эстрад дуу бүжгийн товчоо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд албан ёсоор ардын урлагийн уран бүтээлээр төрөлжиж эхэлсэн он цаг буюу 1950 оны 12 сарын 1-нд Ардын дуу танцны улсын ансамбль нэртэйгээр байгуулагдаж байсан өдрөөс тооцон өөрийн байгууллагын он цагийн түүхийг эхлүүлэн тооцдог билээ.

Түүхэндээ АРДЫН ДУУ ТАНЦНЫ УЛСЫН АНСАМБЛЬ, АРДЫН ДУУ БҮЖГИЙН УЛСЫН ЧУУЛГА, УЛСЫН АРДЫН ДУУ БҮЖГИЙН ЧУУЛГА, ҮНДЭСНИЙ ДУУ БҮЖГИЙН ЭРДМИЙН ЧУУЛГА, ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР хэмээн нэршилээ олон удаа сольж байсанаас Улсын ардын дуу бүжгийн чуулга, Үндэсний дуу бүжгийн чуулга нэрээрээ олонд илүү танигдсан юм. Тус театр нь  энэ жил тохиож байгаа 70 ой жилийн ойн хүрээнд баримтат кино, кино концерт, түүхэн товчоон ном зэргийг бүтээж олон ажлуудыг зохион байгуулж байгаа ба доорх тоглолтуудыг  ирэх 11-р сард хийхээр төлөвлөөд байна.

  • 11 сарын 1-нд 70 жилийн ойд зориулсан тоглолтуудын нээлт буюу

ЕСӨН ЭРДНЭНИЙН ДУУРЬСАЛ тоглолт

  • 11 сарын 6-нд ҮУИТ-ын дуучин УГЖ Д.Ширмэнтуяа,С.Цогтсайхан, Б.Батмэнд,    Д.Амаржаргал нарын

“ХАНЬСАХ СЭТГЭЛИЙН ДУУ” тоглолт

  • 11 сарын 8-ндУАГЖ Ж.Дорждагва, ХБ,АЖ, ТШ Н.Норовбанзад, АЖ Г.Түмэндэмбэрэл,УГЖ Г.Дорждэрэм,УГЖ Б.Лхамжав, УГЖ В.Оросоо, УГЖД. Банзрагч,П.Адарсүрэн,УГЖ Д.Хоролсүрэн,УГЖ Ж.Нансалмаа нарын алдарт дуунуудын

“АЛТАН ҮЕИЙН ДУУНУУД” ҮУИТ-ын ХБ АЖ ТШ Н.Норовбанзадын нэрэмжит дуучдын чуулгын тоглолт.                        

  • 11 сарын 13-нд ҮУИТ-ын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин эвэр бүрээч Н.Жүрмдэддоржийн

“ЭРТНИЙ БҮРЭЭН ДУУДЛАГА” бие даасан тоглолт

  • 11 сарын 15-нд ҮУИТ-ын АЖ, ТШ, Ц.Сэвжидийн  нэрэмжит бүжгийн чуулгын

БҮЖИГТ МӨНХӨРСӨН АЯЛГУУ бүжгийн тоглолт

  • 11 сарын 20-нд ҮУИТ-ын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрлын гоцлол хөгжимчин хуучирч  Ч.Отгонбаяр, ёочинч Т.Өлзижаргал нарын

“ХӨГЖМИЙН ҮДЭШ” тоглолт

  • 11 сарын 22-нд ҮУИТ-ын АЖ, ТШ, Ц.Сэвжидийн  нэрэмжит бүжгийн чуулгын “МОНГОЛ БҮЖГИЙН ГАЙХАМШИГ”
  • 11 сарын 26,27,28-нд Корпорейтийн концертын танхимд ҮУИТ-ын гоцлол дуучин УГЖ, Чингис хаан одонт Г.Ариунбаатарын

“МОНГОЛ СОНГОДОГ-4” тоглолт

  • 12 сарын 1-нд Соёлын төв өргөөний тайзнаа

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТРЫН 70 ЖИЛ” хүндэтгэлийн ГАЛА тоглолт тус тус тоглоно.

 

Үндэсний урлагийн их театр нь анх 1945 онд Эстрад дуу бүжгийн товчоо нэртэйгээр байгуулагдсан бөгөөд албан ёсоор ардын урлагийн уран бүтээлээр төрөлжиж эхэлсэн он цаг буюу 1950 оны 12 сарын 1-нд Ардын дуу танцны улсын ансамбль нэртэйгээр байгуулагдаж байсан өдрөөс тооцон өөрийн байгууллагын он цагийн түүхийг эхлүүлэн тооцдог билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.