| | USD/MNT 0₮

Л.Бямбасүрэн:Сар бүрийн 1-нд хөнгөлөлттэй эм авахаар оочерлох шаардлагагүй боллоо

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн ахмадууд урт дараалалд зогсохгүй болж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ хийсэн дурын эмийн сангаас хөнгөлөлттэй эмээ авах боломжтой болж байгаа талаар мэдээлэл өглөө. 

УИХ-аар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор ирэх даваа гарагт улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болж байна.

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргажээ. Мөн Эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол ирэх сараас ибаримт, цахим сүлжээнд холбогдсон эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгох юм байна. 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Л.Бямбасүрэн "Иргэдэд үзүүлэх хөнгөлөлттэй эмийн үйлчилгээг хүртээмжтэй болгох үүднээс хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлсэн. Иймд иргэддээ санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд оочер дугаар үүсгэхгүй тайван байж, өөрийн боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас эмээ аваарай.

Хөнгөлөлттэй эмийг авахдаа хурууны хээ таниулах боломжгүй хэвтрийн дэглэмтэй иргэд бий. Ийм тохиолдолд регистрийн дугаараар бүртгүүлж эмээ авах боломжийг бүрдүүлсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан 136 нэршлийн  522  нэр төрлийн эм нь олон улсын чанарын стандартад нийцсэн, чанарын шаардлага хангасан эмүүдийг сонгосон" гэлээ. 

Шууд үзэх: 

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргажээ. Мөн Эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол ирэх сараас ибаримт, цахим сүлжээнд холбогдсон эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгох юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.