| | USD/MNT 0₮

Дүүжин тээврийн урьдчилгаанд 22 ТЭРБУМ төгрөг шилжүүлсэн баримтыг С.Амарсайхан үгүйсгэв

Нийслэлчүүд түгжрэлийг бууруулах бодитой арга олж, агаарын тээврийг нэвтрүүлэхээр томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүнийгээ танилцуулж байна хэмээн өнгөрсөн өвөл тухайн үед хотын Засаг дарга байсан С.Амарсайхан тэргүүтэй албаныхан талбай дээр сэтгүүлчдийг цуглуулаад агаарын дүүжин тээврийн хажууд сүртэй мэдээлэл хийж байсан нь үнэн.

Гэвч бараг жил боллоо, энэ төсөл хөтөлбөр ажил хэрэг болсонгүй, харин ч асуудал нь намжсан байна уу даа гэж харагдахаар. Яригдахаа байчихжээ. Магадгүй хариуцсан дарга нар нь хөл хориотой холбож тайлбарлах байх.

Тухайн үед Засаг дарга байсан С.Амарсайхан ажил ёсоор бол энэхүү дүүжин тээврийн төсөл энэ оны дөрөвдүгээр сараас эхэлж хэрэгжиж эхэлнэ гээд сураг алдарсан юм. Гэвч дүүжин тээврийн урьдчилгаа гэж 22 тэрбум төгрөгийг Францын хоёр компани руу шилжүүлсэн баримт нь өчигдөр ил болов.

Энэ талаар Засаг дарга байсан өдгөө УИХ-ын гишүүн С.Амарсайханаас өчигдөр сэтгүүлчид тодруулж асуухад "Урьдчилгаа төлбөр шилжсэн асуудал байхгүй" гэсэн тайлбарыг хийсэн байна. Ил цагаан баримт нь байхад ингэж худлаа хэлэх шаардлага байна уу, эсвэл тэрхүү 22 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулснаа нууцлаад байгаа юм болов уу. 

Ямартаа ч Шилэн дансны баримт байна. Тодруулбал, "Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийн данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 22.2 тэрбум төгрөг Франц Улсын компани руу шилжсэн баримт ил болжээ. Гэвч энэ баримтыг Хотын дарга байсан С.Амарсайхан "Мэдэхгүй, тийм зүйл байхгүй" гэж үгүйсгэв. 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан ярихдаа "Энэ асуудал чинь өөрөө Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хоорондын 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэж буй ажил учраас ямар ч тендер зарлагдаагүй. Францууд энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Францын хоёр компанийн данс руу хоёр удаа мөнгө хувааж хийсэн юм байхгүй. Мэдэхгүй. Тийм юмыг ёстой би сонсоогүй юм байна. Хорь гучин тэрбум төгрөг битгий хэл, хоёр гурван сандал ширээ авсан ч тендер, үнийн харьцуулалттай явагддаг юм шүү дээ.  Ёстой мэдэхгүй юм. Сангийн яамнаас санхүүжилтын эрх нь нэгдээгүй, төслийн нэгж нь дөнгөж байгуулагдаад байгаа гэж би дуулсан.

-Францын “Пома групп” энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Аливаа Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлээр төсөл хэрэгжүүлсэн тохиолдолд тухайн хэрэгжүүлэгч нь Сангийн яамаараа дамжуулан мөнгөө аваад ажлаа явуулдаг. Түүнээс дундуур нь өөр ямар ч компани орох боломжгүй ш дээ.  

-Дүүжин тээвэр төлөвлөгөө ёсоор бол ирэх оны гуравдугаар сард ашиглалтад орох ёстой. Гэвч ковид-19 өвчин гарсан учраас хугацаанаасаа жаахан хоцорч орж магадгүй байна. Яагаад дүүжин тээврийг хэрэгжүүлэхээр болсон бэ гэхээр Баянхошуу, III, IV хорооллын арын хэсгийн айл өрхүүд автомашин явахад бэрхшээлтэй уулын энгэр бэл дагасан байрлалтай байдаг. Ийм бэрхшээлтэй нөхцөлд зам гүүр гэж зовохгүйгээр дүүжин тээвэр барих нь маш хялбар бөгөөд зөв шийдэл байдаг" гэж ярьжээ.

Тэгвэл Шилэн дансанд байгаа баримт худлаа болж таарав уу, эсвэл холбоотой хүмүүс нь худлаа яриад байна уу. 

Ингээд шилэн данснаас 22 тэрбум төгрөг хоёр удаагийн гүйлгээгээр шилжсэн баримтыг хавсарган харуулж байна 

 

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Амарсайхан ярихдаа "Энэ асуудал чинь өөрөө Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хоорондын 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэж буй ажил учраас ямар ч тендер зарлагдаагүй. Францууд энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Францын хоёр компанийн данс руу хоёр удаа мөнгө хувааж хийсэн юм байхгүй. Мэдэхгүй. Тийм юмыг ёстой би сонсоогүй юм байна. Хорь гучин тэрбум төгрөг битгий хэл, хоёр гурван сандал ширээ авсан ч тендер, үнийн харьцуулалттай явагддаг юм шүү дээ. Ёстой мэдэхгүй юм. Сангийн яамнаас санхүүжилтын эрх нь нэгдээгүй, төслийн нэгж нь дөнгөж байгуулагдаад байгаа гэж би дуулсан.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.