| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 28,29-нд нийтдээ 1242 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Харин нэг хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. 53 настай эмэгтэй. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 340 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 313 байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 19 хүн хөнгөн, хүндэвтэр 8  хүн байна. 

Дэлхийн дахинд коронавирусийн давтан давлагаа үүсэж байгаад ярьж байна. Маш олон хүн халдвар авч байгаа нь хөл хорио, хамгаалах арга хэмжээгээ эрт сулруулсантай холбож байна” гэсэн мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 27 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 19 хүн хөнгөн, хүндэвтэр 8 хүн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.