| | USD/MNT 0₮

Нэг настай хүүхэд осгож нас баржээ

Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхэд эрүүл мэнд амь насаараа хохирох харамсалтай хэрэг гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө гэртээ цоожлуулсан 2-7 насны дөрвөн хүүхэд галд өртөж амиа алдсан. Мөн ой 5 сартай хүү төрсөн эцэгтээ зодуулж амиа алдсан гэх мэт харамсалтай хэргийн талаарх мэдээлэл намжаагүй байхад нэг настай хүүхэд осгож нас барсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд аав ээж нь архи ууж согтуу байсан үед нэг настай хүүхэд нь осгож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ хэргийг дүүргийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Хэргийн тухайд тодруулбал, өчигдөр өглөө 07.00 цагийн орчимд нэг настай эмэгтэй хүүхэд алга болсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн шуурхай албаныхан эрлийн ажиллагаа зохион байгуулахад алга болсон охин хэргийн газраас холгүй зайд осгосон байдалтай нас барсан байжээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.