| | USD/MNT 0₮

Самарт явсан иргэд машинтайгаа осолдож нэг хүн амиа алджээ

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 76 км-т/ Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас баржээ.

Ослын тухай мэдээллийг аймгийн цагдаагийн газрын жижүүр Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн ажилтнууд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Б/46 настай, эрэгтэй/, Дархан-Уул аймгийн Орхон сумын харьяат М /38 настай, эрэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Э/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат М/36 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Түнхэл сумын харьяат Л /35 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Б /32 настай, эрэгтэй/, нарыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Г/36 настай, эрэгтэй/-ийн цогцсыг Төв аймгийн Батсүмбэр сумын цагдаагийн хэсэгт шилжүүлж өгсөн байна. 

Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Өлгийн даваа” гэдэг газарт /аймгийн төвөөс хойд зүгт 200 км-т, сумын төвөөс хойд зүгт 76 км-т/ Сэлэнгэ аймгийн харьяат иргэн Л-ийн жолоодож явсан “Зил 131” загварын ачааны автомашинтай 11 иргэн самар түүгээд буцаж явж байгаад 60 метрийн өндөр хавцал руу унаж 4 иргэн эсэн мэнд, 6 иргэн бэртсэн, 1 иргэн нас баржээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.