| | USD/MNT 0₮

ОБЕГ: И-Март худалдааны төвд дэлбэрэлт болоогүй

Дадлага сургуулийг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж, нийслэлийн Аврах анги 105, Баянзүрх дүүргийн  Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид болон “И-МАРТ” худалдааны төвийн ажилчид, галын сайн дурын бүлгэмийн гишүүд оролцсон юм.  

Сүүлийн жилүүдэд нийслэлд худалдаа үйлчилгээний барилга, байгууламж олноор баригдаж байгаа.

Үүнтэй холбогдуулан хүн ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний барилгад гарсан гал түймрийг унтраах арга зүй, онцлогийг судлах, гал түймэр унтраах, аврах ангиудын харилцан ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдын сэтгэлзүй, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гэнэтийн ослын үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах туршлага хуримтлуулах зорилгоор энэ удаагийн дадлага сургуулийг зохион байгууллаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дадлага сургуулийг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Д.Мөнхсайхан удирдан явуулж, нийслэлийн Аврах анги 105, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35, 63 дугаар анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид болон “И-МАРТ” худалдааны төвийн ажилчид, галын сайн дурын бүлгэмийн гишүүд оролцсон юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.