| | USD/MNT 0₮

Иогт нэг сар явахдаа 30 сая төгрөг гаргуулсан Х.Бум-Эрдэнийг ажлаас нь чөлөөлжээ

Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ иогийн төлбөрөө улсаар төлүүлсэн талаарх мэдээлэл баримтын хамт гарсан билээ.

Тухайлбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулж, 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон байдаг. Мөн өөрөө 45 сая төгрөгийг нь авсан байгаа юм.

Түүнчлэн SHANGRILA SPORT CENTER -ийн YOGA өрөөг нэг сараар авахдаа 30 сая төгрөгийн төлбөрийг байгууллагаараа гаргуулж, нэмээд 100 мянган төгрөгийн membership картныхаа үнийг хүртэл төлүүлсэн талаарх баримт дэлгэгдсэн.

Тэгвэл өөртөө урамшуулал олгодог Хадгаламжийн даатгалын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлжээ.

Өөртөө урамшуулал олгодог Хадгаламжийн даатгалын даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ өөрийнх нь хүсэлтээр ажлаас нь чөлөөлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.