| | USD/MNT 0₮

Нэг гэр бүлийн 7 хүн амь насаа алдсан хэргийн шүүх хурал болж байна

Авто ослын улмаас нэг гэр бүлийн 7 гишүүн амь насаа алдсан харамсалтай хэрэг 2016 онд гарсан билээ. Хэргийн талаар дурдвал, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт 3 хүүхэд, 4 том хүн нийт 7 хүн зорчиж явсан Prius-20 машиныг 8558-УНС дугаартай Ланд 100 маркийн автомашин нэгдүгээр эгнээнд явж байхад нь хоёрдугаар эгнээнээс шахан орж иржээ. Приус автомашин замын хажуу руу орж онхолдохдоо 0116-УНА дугаартай Ланд 200-автомашинтай мөргөлдөж шидэгдсэний улмаас машин шатаж дотор нь зорчиж байсан нэг гэр бүлийн 7 гишүүн бүгд амь насаа алджээ. Тухайн хэрэг гардаг өдөр машин мөргөсөн н.Цэцэгшагдар гэх жолооч хэргийн газраас зугтаасан учир түүнийг жилийн дараа олжээ. Энэхүү хэрэг шийдэгдэхгүй явсаар прокурор дээр гурван удаа хаагдсаны эцэст өнөөдөр эцэслэгдэн шийдэгдэх гэж байна. Хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.

Ослоор амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийхэн хуулийн байгууллагад гомдолтой байгаагаа удаа дараа хэлж байсан бөгөөд нас барсан дүүд нь эрүүгийн хэрэг үүсгэгдээд буйг амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа хэлсэн юм.

Авто ослын улмаас нэг гэр бүлийн 7 гишүүн амь насаа алдсан харамсалтай хэрэг 2016 онд гарсан билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.