| | USD/MNT 0₮

Нийслэлийн 381 жилийн ойн барилдаанд Улсын заан М.Бадарч түрүүлжээ

Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойд зориулсан хүчит бөхийн уламжлалт барилдаан өчигдөр Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Барилдаанд Улсын аварга П.Бүрэнтөгсөөр тэргүүтэй 256 бөх хүчээ үзэн барилдсанаас Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч найман даван түрүүлжээ.

Харин Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд СХ, ДХИС, Танил санаа ХХК, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн хурц арслан Э.Ууганбаяр үзүүрлсэн байна. 

Барилдааны төгсгөлийг Хотын захирагч, МУ-ын аварга Д.Сумъяабазар ирж үзэж сонирхсон байна. Зарим улсын цолтой бөхчүүд өчигдрийн барилдаан дээр сэргээшийн эсрэг уриа лоозон барьж бусдыгаа уриалсан байна. 

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Алдар СХ, Нутгийн буян групп, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын шинэ заан М.Бадарч найман даван түрүүлжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.