| | USD/MNT 0₮

Петровис группийг үүсгэн байгуулагч ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл бурхан болжээ

"Петровис" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас өчигдөр таалал төгсчээ. Тэрээр Герман улсад эмчлүүлж байсан юм байна.

Тэрээр 1997 онд "Петровис" ХХК болон үүсгэн байгуулаж, түүнээс хойш салбартаа нэвтрүүлсэн олон ажил, амжилтаар анхдагч бас тэргүүлэгч нь байсан. 

Тодруулбал, Байгальд ээлтэй “ЭКО” ШТС, олон улсын стандартад нийцсэн хамгийн том хүчин чадалтай бүрэн автомат “Шинэ Толгойт” агуулах, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын санхүү бүртгэлийн “Майкрософт Навишн” систем, нийгмийн хариуцлагын тулгын гурван чулуу гэгддэг Чанар, Байгаль орчин, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын олон улсын ISO стандартуудыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн анхны компани болгосон зэрэг амжилтуудыг бүтээсэн Монголын бизнесийн салбарт ажилласан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг байв. 

"Петровис" группийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл өвчний улмаас өчигдөр таалал төгсчээ. Тэрээр Герман улсад эмчлүүлж байсан юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (31)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.