| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт оноосон ялыг хэвээр үлдээжээ

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноосон билээ. 

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 3 дах хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилээр хасч, 3.6 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорихд эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Тэгвэл тэрбээр дараагийн шатны шүүх болох Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргаад байсан юм. Харин өнөөдөр шүүх хурал нь болж анхан шатны шүүхээс үлдээсэн ялыг нь хэвээр үлдээсэн байна. 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноосон билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.