| | USD/MNT 0₮

Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай СХД-ийн Засаг дарга боллоо

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагайг өнөөдөр томилж байгаа юм байна. Түүний хувьд Хотын дарга Д.Сумъяабазарын ойрын хүн бөгөөд ийнхүү дүүрэг удирдахаар болж байгаа юм.

Н.Алтаншагай нь 2004 онд МАН-д элссэн бөгөөд нийслэлийн МАН-ын даргын туслахаас ажлын гараагаа эхэлж, намын улстөрийн ажилтан, СХД-ийн намын хорооны дэд дарга, 23 дугаар үүрийн дарга,СХД-ийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2017 онд болсон МАН-ын Бага хурлын шийдвэрээр нийслэлийн МАН-ын дэд даргаар сонгогдсон.

Өөрөөр хэлбэл намын анхан, дунд, нийслэл гээд гурван ч шатанд ажилласан туршлагатай хүн НИТХ-ын сонгуульд Сонгинохайрханчуудыг төлөөлөн ажиллахаар нэр дэвшээд ялалт байгуулсан билээ. 

Нийслэлийн МАН-ын дэд дарга Н.Алтаншагай СХД-ийн Засаг дарга боллоо
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.