| | USD/MNT 0₮

Ц.Цэрэнпунцаг: З.Ган-Очирыг би танина гэхдээ тэр хүний томилгоонд би яаж нөлөөлөх юм бэ

Хөвсгөлийн Тэсийнголыг ухахаар улайрч буй УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн "Аспайр Майнинг" компанийн захирал асан З.Ган-Очирыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон байгаа юм.

Уг томилгоонд Ц.Цэрэнпунцагийн нөлөө байсан гэж харж байна. Энэ талаар өөрөөс тодруулахад тэрбээр тайлбар өгөхөөс татгалзжээ.

Тэрбээр "З.Ган-Очир гүйцэтгэх захирал биш. Тэр хүнийг танина. Гэхдээ би томилгоонд яаж нөлөөлөх үү. Яаж нөлөөлдөг юм. Та нар мэддэг юмуу. УИХ-д МАН-ын 62 гишүүн байна. Тэр хүний хаана ажиллаж байсан нь хэнд хамаатай юм" хэмээн цухалдаж тайлбар өгсөнгүй. 

Хөвсгөлийн Тэсийнголыг ухахаар улайрч буй УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн "Аспайр Майнинг" компанийн захирал асан З.Ган-Очирыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилсон байгаа юм.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.