| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир өнөөдөр давж заалдана

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирыг ЖДҮХС-аас зээл авахад албан тушаалаа ашигласан байж болзошгүй гэсэн хэргээр хоёр жил шалгаж, улмаар анхан шатны шүүхээс 3,6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг нь зургаан жил хүртэлх хугацаагаар хассан билээ.

Тэгвэл ялтан Д.Дамба-Очир өмгөөлөгчөөрөө хүсэлт гарган өнөөдөр давж заалдаж байгаа юм байна. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

Хэргийн тухайд тодруулбал, ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шалгасан байгаа юм.

 

Хэргийн тухайд тодруулбал, ЖДҮХС-аас “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэмээн шалгасан байгаа юм.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.