| | USD/MNT 0₮

ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН САЙД АСАН Б.БАТЗОРИГ ПРОКУРОРТОЙ ЯЛ НАЙМААЛЦАНА

Сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ даваа гарагт болсон ч хойшилсон байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэгт сайд асан Б.Батзориг өөрийн биеэр ирж оролцсон бөгөөд шүүгдэгч нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн хэргээ хүлээсэн байдаг.

Өөрөөр хэлбэл, ЖДҮ-гийн гэх хэрэгт гэм буруутайгаа хүлээн зөвшөөрсөн учир хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр болжээ. Юу гэвэл, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурортой ял наймаалцахаар тохиролцсон байна.

Б.Батзоригийн буруутгагдаж байгаа гэмт хэрэг 10-40 саяар торгох эсвэл 2-8 жилийн хорих ялтай.

Энэ талаар өмгөөлөгч Б.Мэргэн хэлэхдээ “Прокурор 30 саяар торгоё гэхэд Б.Батзориг 10 саяар торгочих гэж саналаа хэлсээр байгаад 25 саяд тохирч болно. Үүнийг нь шийдээд өгнө. Тохирохгүй бол хялбаршуулахаа болиод ердийн журмаар хэргийг шийднэ.

Гэтэл энд нэг асуудал байна. Хялбаршуулсан журмаар шийдэхийн тулд гурван нөхцөл хангагдсан байх ёстой.

1. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх
2. Хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байх
3. Хохирогчтой эвлэрсэн байх. Б.Батзориг гишүүн гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл 2, 3 дахь асуудал яасан бэ. Хохирлыг хэрхэн тооцов. Нөхөн төлсөн үү, төлөх үү. Хохирогчоор хэн тогтоогдов. Тэд Эвлэрсэн үү. Нөхцөл хангагдсан болоод хялбаршуулж байгаа байлгүй. Эсхүл гишүүнд арай өөрөөр үйлчилдэг хууль уу гэх мэт олон асуудал гарч ирнэ” гэлээ.

Сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй долоон хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ даваа гарагт болсон ч хойшилсон байгаа. Урьдчилсан хэлэлцүүлэгт сайд асан Б.Батзориг өөрийн биеэр ирж оролцсон бөгөөд шүүгдэгч нар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн хэргээ хүлээсэн байдаг.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.