| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Маскаа тогтмол сайн зүүж, хариуцлагатай байцгаая

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт нийт 1233 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1122 хүний хариу сөрөг гарч, 1 хүнээс коронавирус илэрсэн. 

2020 оны аравугаар сарын 22-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 26 настай эрэгтэйгийн давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Нийт батлагдсан тохиолдол 340 болсон, 312 хүн эдгэрсэн /92 хувь/ байна.  ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна,  биеийн байдлыг үнэлбэл, 20 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр гэсэн үнэлгээтэй байна. Сайн дураараа хүмүүс их шинжилгээ хийлгэж байна, өчигдрийн байдлаар 48 хүн шинжилгээ хийлгэхэд халдвар илрээгүй. Баян-Өлгий аймгийн Цагаанбоомтод тусгаарлагдсан 24 хүнд халдвар илрээгүй. Гэр болон сувиллын ажиглалтад гурван хүн байна.

Хүйтний улирал ирлээ. Хүн бүхэн маскаа зүүж, гараа ариутгаж ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй байна. Манайхан хамгаалалтаа сайн хийдэг байсан. Гэвч одоо сайн чанаруудаа алдаж маск зүүгээгүй иргэд олон байна. Олон нийтээрээ цугларч байгаа нь эрсдэл үүсгэнэ. Тэгэхээр маскаа зөв зүүж хэрэглэх нь чухал байна" гэв.

Манай улсын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид сүүлийн 2 хоногт нийт 1233 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1122 хүний хариу сөрөг гарч, 1 хүнээс коронавирус илэрсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.