| | USD/MNT 0₮

Улсын начин Н.Мустафадаа худалдан авч өгөх байрны тендерээ устгажээ

Энэ жилийн үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн харьяат Н.Мустафад аймгийн Засаг дарга А.Гылымхан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаар тогтоолын дагуу 2 өрөө байраар мялаахаа амласан байна.

Амлалтын дагуу нийт төсөвт өртөг 110.000 000 /Зуун арван сая/ төгрөгийн үнэтэй, 2 өрөө байр худалдан авах ажиллагааны тендер зарласан байгаа нь өчигдрөөс эхэлж нэлээд шүүмжлэл дагуулсан билээ. 

Тэгвэл тэрхүү тендерээ Орон нутгийн өмчийн газрынхан Тендер.мн сайтаас устгасан байна. Харин энэ мэдээлэлтэй холбогдуулан аймгийн Засаг дарга болон Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд мэдээлэл өгөхгүй, тодорхой мэдээлэл байхгүй гэсэн хариулт өгчээ. 

Үндэсний их баяр наадамд зориулсан хүчит бөхийн барилдаанд тав давж Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн харьяат Н.Мустафад аймгийн Засаг дарга А.Гылымхан Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дугаар тогтоолын дагуу 2 өрөө байраар мялаахаа амласан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.