| | USD/MNT 0₮

Хотын даргын орлогч болсон Н.Баярчимэг гэж хэн бэ

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр болж Хотын захирагч Д.Сумъяабазарын зургаан орлогчийг эр дэвшүүлсэн хотын даргын зургаан орлогчийг томилсон билээ.

Тодруулбал, таван эрэгтэй, нэг эмэгтэй Д.Сумъяабазарын орлохоор болов.  Нанзадын Баярчимэг Д.Сумъяабазартай хамгийн ойрын хүн бөгөөд түүний нэгдүгээр орлогч болно гэсэн яриа ч байна. Ямартаа ч хамгийн ойрын итгэлтэй гэх Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг хоёр нэг, хоёрдугаар орлогч болох нь тодорхой байх.

Н.Баярчимэгийн хувьд Дорноговь аймагт төрж өссөн бөгөөд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр дүүргэжээ. Эртнээс Д.Сумъяабазартай ойр буюу Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд нь ч ажиллаж байсан туршлагатай нэгэн гэх. Н.Баярчимэгийн ажилласан байдлыг нь харах юм бол шат дараалалтай албан тушаал ахиж дэвшсэн харагдана. Харин тэрбээр Нийслэлд хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллахаар болоод байгаа юм. 

Боловсрол: 

  • 1998-2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль
  • 2008-2010 онд Пэсифис Стэйтс Их Сургууль, Калифорни муж, АНУ
  • 2018-2020 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль

Ажилласан байдал: 

  • 2002 - 2003 онд Розенблатт Ассосэйтс Канадын хуулийн фирмийн Монгол дахь төлөөлөгчийн газар, эрх зүйн зохицуулалт хариуцсан менежер
  • 2003 - 2006 онд Мобиком корпораци ХХК, мэргэжилтэн, салбарын захирал
  • 2016 - 2017 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Концесс, төр хувийн хэвшлийн түншлэлийн албаны мэргэжилтэн, Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга
  • 2017 - 2018 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн дарга
  • 2018 - 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Хууль зүйн газар хариуцсан дэд захирал
  • 2020 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч хийж байгаад ийнхүү Хотын орлогч болов. 

Ингээд түүний Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь танилцвал, 

Өөрийн жилийн орлого нь 82,9 сая төгрөг, гэр бүлийн орлого нь 50,7 сая, 205 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууцтай. 50 сая төгрөгийн жижиг суудлын машинтай бол 3 сая төгрөгийн үнэ бүхий 07 га газартай. Хадгаламжиндаа 13,9 сая төгрөгийн хадгаламжтай бол 172 сая төгрөгийн зээлтэй байна. Харин "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаатай ажээ. 

 

Хотын дарга Д.Сумъяабазарын нэгдүгээр орлогчоор Н.Баярчимэг үү, эсвэл Ж.Сандагсүрэн байх уу.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.