| | USD/MNT 0₮

Гурван иргэн байшинтайгаа шатаж амиа алджээ

Сонгинохайрхан дүүрэгт бас ахуйн гал түймэр гарч гурван иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, тус дүүргийн  хоёрдугаар хороо, Орбитын 34 дүгээр гудамжинд өчигдөр өглөө 06.35 цагт байшин шатжээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 06:40 цагт очиж, иргэн Ч-ийн 10х20 метрийн хэмжээтэй байшин, 6х16 метрийн хэмжээтэй байшин, 3х12 метрийн хэмжээтэй чингэлэг, эд хогшил тус тус шатаж байсныг нэг цаг 40 минут ажиллаж унтраасан.  

Уг гал түймэрт 20 настай эрэгтэй С, 20 настай эрэгтэй Б, 17 настай эмэгтэй А нар  өртөж нас  барсан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

 

Уг гал түймэрт 20 настай эрэгтэй С, 20 настай эрэгтэй Б, 17 настай эмэгтэй А нар өртөж нас барсан байсныг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.