| | USD/MNT 0₮

Нийслэлд 8-10 хэм дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2020.10.28/ 20.00 цаг хүртэлх цаг агаарын мэдээллийг хүргэж байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бүх нутгаар цас орохгүй. Өдөртөө Монгол-Алтайн уулсаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Алтайн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 6-11 дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10-12 градус, бусад хэсгээр 6-8 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.