| | USD/MNT 0₮

Өвөрхангай аймагт уурхай цөлмөгч О.Сумъяасүрэн гэгч 100 сая төгрөг тарааж Засаг дарга болж байна уу

-Аймаг орон нутгаа удирдах эрхийг бохир мөнгөөр биш, төр түмний төлөө зүтгэж байж түмнийхээ хүндлэлийг хүлээж байж олж авдаг байгаасай-

Өвөрхангай аймагт 2020 оны Орон нутгийн сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан шинэ төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ИТХ-ын анхны хуралдаан өчигдөр хуралджээ.

Хурлаар аймгийн ИТХ-ын хуралдах дэгийг баталж, тэргүүлэгчдийг 11 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгож, ирэх дөрвөн жилд ИТХ-ыг удирдах дарга болон аймгийн Засаг даргыг сонгох гээд чадаагүй байна. Гэхдээ нэлээд маргаантай асуудал болжээ.

Аймгийн ИТХ-ын 41 суудлын 35-д МАН, 6-д АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан юм. Одоогоор тус аймагт Засаг дарга, ИТХ-ын дарга нараа сонгох тухай яриа болж байгаагаас хараахан сонгоогүй ээдрээ төвөгтэй асуудал үүссэн байгаа юм байна.  Шинээр томилохоор яригдаж байгаа аймгийн удирдлагуудаа хараад Өвөрхангайчууд  шоконд орсон сурагтай. Өөрөөр хэлбэл, Аймгийн МАН-ын хорооноос Засаг даргад А.Ишдоржийг нэр дэвшүүлсэн байна.  Тэрбээр өмнөх дөрвөн жилд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан.

Харин түүнтэй заалнаас Баянтээгийн уурхайн дарга асан О.Сумъяасүрэн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн байна. Гэвч О.Сумъяасүрэн Засаг даргын сунгаанд орохдоо намын хорооны гишүүдэд мөнгө санал болгосон гэх. Тэр нь хурлын үеэр ил болж, асуудал дэгдээжээ.  

О.Сумъяасүрэнг  өнгөрсөн дөрвөн жил  Өвөрхангай  Засаг даргаар  ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Ганболдын “халаас”-ны хүн гэж ярьдаг юм байна. Түүгээр ч барахгүй Өвөрхангай аймагт зарлагдсан тендер болгоныг өөрийн компаниараа авдаг гэсэн яриа ч бий юм.

За ингээд хурлын эргэн тойрныг бичихэд, угтаа бол эрх барьж байгаа намынхан нь А.Ишдоржид Засаг дарга боллоо гээд баяр хүргэж амжилт хүссэн байна.

Намын удирдах зөвлөлөөс нэрийг нь оруулан намын хорооны гишүүдийн 60 гаруй хувь нь дэмжсэн.

Ийнхүү Өвөрхангайчууд А.Ишдорж гэдэг Засаг даргатай боллоо гэж ойлгожээ.  Гэвч өчигдрийн хуралдаан дээр юу болов. МАН-ын бүлэг өглөө хуралдсаар товлосон цагаасаа 1 цаг гаруйн хойно хоцорч аймгийн ИТХ-ын анхдугаар хурлаа эхэлжээ. Хурлын дундуур МАН-ын бүлэг хэд хэдэн удаа завсарлага авсан. Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай хэлэлцэхийн өмнө бас л 1 цагийн завсарлага авчээ.

Сүүлийн 1 цагийн завсарлага аваад хурал эргэж орсоны дараа аймгийн Засаг даргад МАН-ын бүлгээс А.Ишдорж даргын нэрийг дэвшүүлэв. Төлөөлөгч О.Сумьяасүрэн заалнаас өөрийнхөө нэрийг дэвшүүлснээр санал хураалтыг нууцаар явуулахаар тооллогын комиссыг байгуулав. Тооллогын комисст төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ, Б.Ганбат нарыг сонгосон. О.Сумьяасүрэн төлөөлөгч Д.Түмэн-Өлзий, М.Батзориг нарыг нэмж оруулсан.

Ингээд санал хураалт явагдаж А.Ишдорж 20, О.Сумьяасүрэн 21 хүний санал авч, нийт төлөөлөгчдийн 51,2 хувь буюу олонхийн саналаар О.Сумьяасүрэн Өвөрхангайг удирдахаар болов.

МАН-ын хорооны гишүүдээ цуглуулан хэдхэн хоногийн өмнө хуралдсан 5 дугаар хуралдааны шийдвэр аймгийн ЗДТГ-ын…тоот өрөөнд хүчингүй болов. Цөөнх буюу АН-аас аймгийн ИТХ-д сонгогдсон 6 төлөөлөгч нэг талыг дэмжчихэв. МАН-ын нэрэн дор аймгийн ИТХ-д сонгогдчихоод мөнгөний өмнө хувь хүнийхээ, хурлын төлөөлөгчийнхөө үнэ цэнийг гээгдэгсэд өнгө мөнгө болж хувирав.

Хурлын даргаар сонгогдсон О.Пүрэвдорж дарга ээрч түгдчин байж хурлын тогтоолоо уншжээ. Зарим төлөөлөгчид ийм хурал ахиж битгий болоосой, анхны бөгөөд эцсийнх л байгаасай. Аймаг орон нутгаа удирдах эрхээ бохир мөнгөөр биш, хийж бүтээж, төр түмний төлөө зүтгэж, түмний хүндлэлийг хүлээж байж олж авдаг байгаасай гэж ярьцгааж байна.

Зарим эх сурвалжийн ярьж буйгаар “Хэдхэн хоногийн өмнө намын хорооны нэг гишүүн бүрт нэг сая төгрөг тараасан нь илчлэгдэж, намын хорооны хурал дээрээ булай болж, намын залуу гишүүнээсээ сая төгрөгөө буцаан авч, мөнгө, албан тушаал амласан өөрийн халаасны 30 хүрэхгүй хүний санал авч, шившгээ дэлгэсэн О.Сумъяасүрэн гэгч өнөөдөр Аймгийн ИТХ-ын 21 төлөөлөгчид ямар их хэмжээний мөнгө, ямар ажил албан тушаал амлаж, Өвөрхангайнчуудын ирээдүйг наймаалцсан бол гэж бодохоор дотор харанхуйлж байна.  Өвөрхангай аймгийн хувь заяаг нүд нь зоосны нүх шиг гарихлаж, гар нь авахын дон шүгэлсэн, үнэт зүйл үзэл бодлоо худалдсан 21 МАНгуу шийдэхгүй. Аймгийн намын хорооны 120 гаруй гишүүд хуралдаж, дийлэх олонхийн саналаар А.Ишдоржийг аймгийн Засаг даргад дэмжсэн. Гэвч өнөөх А.Ишдорж нь үнэнд итгэж явсаар үхэр тэрэгтэйтэйгээ “онхолдов”. Арга ч үгүй зайлуул тэр төрөөс идэж томорсон “нудрагатан” биш” гэв.

Харин өнөөдөр МАН-ын олон мянган гишүүдийн үзэл бодол үнэт зүйлс дээр “халтар мөнгөөр” сандайлахаар санаархагч О.Сумъяасүрэн гэж хэн бэ.

Аймгийн хамгийн том эдийн засгийн эргэлттэй газар Баянтээгийн уурхайг цөлмөсөн. Алтны уурхай эрхэлж байгаль дэлхийг сүйтгэгч, төрөөс төрсөн тэрбумтан гээд муу нэр гуншин ихтэй энэ залуу аймаг удирдаж чадах уу.

Өвөрхангайчууд түүнд ямар өртэй вэ. Энэ мэт уусан идсэн явдал суудал нь дуусдаггүй аалзны тор шиг ашиг сонирхол ихтэй бүлэглэл О.Сумъяасүрэн гэдэг шуналын бэрдээрээ дамжуулж аймгийг бүхэлд нь идэхээр санаархаж эхэлсэн үү. Одоо иргэд эсэргүүцэх хэрэгтэй. Аймгийн хуралд олны хүчээр сонгогдсон төлөөлөгч нэртэй “мөнгөний уутнууд”, “албан тушаалын албин шуналтнууд”-ын тэнэглэлд цэг тавих хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Энэ хүнд Өвөрхангайчууд найдаж байна, хүлээж байна.

Энэ гараад байгаа мэдээллийг нягтлахаар О.Сумъяасүрэнтэй утсаар холбогдож асуудлыг тодруулахад "Би мөнгө тараасан зүйл байхгүй. Ариун шударгаар заалнаас нэрээ дэвшүүлж 21 хүний санал авч ялалт байгуулсан. Засаг даргаар нэрээ батламжлуулахаар Ерөнхий сайдад өнөөдөр материалаа явуулсан. Аймгийн Засаг дарга болно гэдэгт итгэлтэй байна. Миний өрсөлдөгч намайг харлуулж, гүтгэж унагах зорилготой хар бараан мэдээллийг сошиалаар тараасан" гэсэн тайлбарыг өглөө. 

 

 

 

Өвөрхангайчууд түүнд ямар өртэй вэ. Энэ мэт уусан идсэн явдал суудал нь дуусдаггүй аалзны тор шиг ашиг сонирхол ихтэй бүлэглэл О.Сумъяасүрэн гэдэг шуналын бэрдээрээ дамжуулж аймгийг бүхэлд нь идэхээр санаархаж эхэлсэн үү. Одоо иргэд эсэргүүцэх хэрэгтэй. Аймгийн хуралд олны хүчээр сонгогдсон төлөөлөгч нэртэй “мөнгөний уутнууд”, “албан тушаалын албин шуналтнууд”-ын тэнэглэлд цэг тавих хүн бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх. Энэ хүнд Өвөрхангайчууд найдаж байна, хүлээж байна.
Улс төр

Сэтгэгдэл (35)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.