| | USD/MNT 0₮

Хар тамхины асуудлаар хаалттай хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өгч байна.

Энэ үеэр Х.Нямбаатар сайд хар тамхитай холбоотой тоон мэдээлэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилаа. 

Тэрбээр, "Төв аймгийн ШШГЕГ-ын хорих ангид сэтгэцэд нөлөөт бодист донтсон хүмүүсийг эмчлэх 120 ортой тасаг энэ сард ашиглалтад орно. Улаанбаатарт нэмэлтээр 60 ортой эмнэлгийг ашиглалтад өгнө. Ирэх жилүүдэд архи, хар тамхи, мансууруулах бодист донтох өвчтэй хүнийг албадан эмчилдэг 1000 ортой эмнэлэг байгуулна гэсэн нь хар тамхины наймаа хэрэглээ хяналтаас гарч байгааг харуулсан зүйл болсон" гэв. 

Улмаар Хар тамхитай холбоотой ноцтой асуудлыг үргэлжлүүлэн ярилцах тул хурлыг хаалттайгаар үргэлжлүүлэхээр болжээ.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.