| | USD/MNT 0₮

Эрх мэдлээ урвуулан, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт ОБЕГ-ын дарга Г.Арвинбуянг яллагдагчаар татжээ

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй гэх хэрэгт ОБЕГ-ын дарга асан, хошууч генерал Т.Бадрал холбогдсон талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Тэгвэл уг хэрэгт Т.Бадралаас гадна ОБЕГ-ын одоогийн дарга, бригадын генерал Г.Арвинбуян болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар тооцоод буй.

Уг нь прокурорт хэргийг шилжүүлсний дараа хошууч генерал Т.Бадралын өмгөөлөх багийнхан НПГ-ын хяналтын, орлогч, ерөнхий прокурорт, эцэстээ УЕПГ-т хүртэл гомдол гаргаж багагүй хугацааг авсан юм.

АТГ-аас дээрх албан тушаалтнуудыг 17 тендер хууль бусаар шалгаруулснаас төрд хохирол учруулсан хэмээн буруутган шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад найман үйлдэл нь тогтоогдсон гэдэг. Тухайлбал, ОБЕГ-ын дарга асан хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга агсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард найз Д.Лхагвасүрэнгийнхээ “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авчээ. Мөн ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан. ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэргээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдэл нь нотлогдсон хэмээн мэдээлж буй билээ.

Эрх мэдлээ урвуулан, төсвийн их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй хэрэгт ОБЕГ-ын дарга Г.Арвинбуянг яллагдагчаар татжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.