| | USD/MNT 0₮

ЭМЯ:Нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. 

2020 оны аравдугаар сарын 27-ны өдрийн шинжилгээгээр коронавирусийн халдвартай дахин нэг хүн бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 340 болжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаагийн 20 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна.

Аравдугаар сарын 24-нд Франкфуртээс ирсэн 14 настай эрэгтэй хүүхдээс халдвар илэрсэн. ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээр ОХУ-аас ирж байгаа тир автомашины жолооч нараас халдвар илэрч байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж байгааг дурдсан юм. 

2020 оны аравдугаар сарын 27-ны өдрийн шинжилгээгээр коронавирусийн халдвартай дахин нэг хүн бүртгэгдэж, батлагдсан тохиолдлын тоо 340 болжээ. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 28 хүн эмчлүүлж байгаагийн 20 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.