| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц ажлаасаа чөлөөлөгдлөө

МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан билээ. Улмаар Үндэсний зөвлөлийн хурлаар түүний хүсэлтийг хэлэлцэн чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна. 

Харин түүний албыг хэн авах вэ гэдэг асуудал ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тухайлбал, МСНЭ-ийн Ерөнхийлөгч байсан Х.Мандахбаяр, Н.Дэмбэрэл, Шилэн Цогоо гурвын аль нэг нь авна гэсэн мэдээлэл гарсан бөгөөд үүнийг сэтгүүлч, уран бүтээлчид нь эсэргүүцэж эхэлжээ. Уран бүтээлчид болон сэтгүүлчид нь дуу хоолойгоо нэгтгэн өчигдөр Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн бөгөөд мэргэжлийн бөгөөд эрүүл сэтгэхүйтэй удирдлага сонгогдохыг тэд хүсч буйгаа илэрхийлсэн юм. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.