| | USD/MNT 0₮

Галд өртсөн дөрвөн хүүхдийнх хоёрынх нь ээж шинэ ажилд орсон өдөр золгүй явдал болжээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 24-нд СХД-ийн Орбитод дөрвөн ханатай гэр шатаж, 2-7 насны дөрвөн хүүхэд галд өртөж амиа алдсан харамсалтай хэргийн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тухайн айлын эзэн О-гийнх хөдөөнөөс нүүж ирсэн бөгөөд гэрийн эзэгтэй хүүхдүүдээ хардаг байжээ. Харин хажуу айлынх нь эзэгтэй тухайн өдөр шинэ ажилд орсон бөгөөд хоёр хүүхдээ хажуу айлдаа үлдээгээд явжээ. Ингээд 18.00 цагийн үед тухайн хүүхдүүдийг харж байсан эмэгтэй дэлгүүр орчихоод ирэх зуур хүүхдүүдээ гаднаас нь цоожлоод гарсан юм байна. Энэ хойгуур гал гарч, дөрвөн ханатай гэр нь шатаж, дөрвөн хүүхэд үрэгдсэн байна.

Хамар хашаанд байдаг айлуудын хүмүүс ярихдаа "Юм шатаагаад байна гэж бодсноос айл шатсан гэж бодоогүй" гэсэн мэдүүлгийг цагдаагийн байгууллагад өгчээ.

Асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас болж бага насны дөрвөн хүүхэд галд өртөж амиа алдсан нь үнэхээр эмгэнэлтэй. Тиймээс хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж бага насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахгүй бол иймэрхүү золгүй хэрэг гарсаар байна гэдгийг Онцгой байдлын алба болон цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Нийгэм

Сэтгэгдэл (24)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.