| | USD/MNT 0₮

Нүүрс тээврийн жолооч нарын эрх ашгийг хамгаалж яамны гадаа жагсаал хийж байна

Тээвэрчдийн гэргий нарын холбооноос Зам тээврийн яамны гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, салбарын сайдад шаардлага хүргүүлж байна. Учир нь нүүрс тээврийн жолооч нар ажлаа хийж яваад амиа алдсан тохиолдолд ар гэрийнхэнд нь тусламж дэмжлэг үзүүлнэ гэж ярьж хэлж байгаа ч өнөөдрийг хүртэл тусламж үзүүлээгүй байна.

Мөн худал хуурмаг мэдээлэл удаа дараа гаргасан тул энэ үйлдэлдээ холбогдох байгууллагууд уучлал гуйхыг шаардаж байгаагаа эсэргүүцэж дуулгав. Түүнчлэн тэд С зөвшөөрлийн худалдааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв. Нүүрс тээвэрийн жолооч нарын тусгаарлалт муу байна, гараа угаах боломж нөхцөл ч байхгүй. Тиймээс тусгаарлах орчныг сайжруулахыг хүсч байгаа ажээ.

Түүнчлэн 10 гаруй тээвэрчин жолооч ажлаа хийж яваад амиа алдсан талаар ч дуулгав. Төр засгийн зүгээс эрүүл аюулгүй орчинд ажиллуулах нөхцөл боломжийг хангаж өгөхгүй байна гэдгийг ч тэд шүүмжлэв. 

Шууд үзэх: 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.