| | USD/MNT 0₮

Намаасаа урвасан Э.Магнайбаярыг хуульчид сонгогчид эгүүлэн татуулна

Баянгол дүүргийн ИТХ-ын 23-р тойрогт МАХН-аас нэр дэвшин 22 мянган иргэний итгэл саналыг өвөртлөн сонгогдсон Э.Магнайбаяр өнгөрсөн долоо хоногт МАН-д  элсэж, гишүүний үнэмлэхээ гардаж авсан нь нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулж дуулиан тарьсан билээ.

Тэрбээр дүүргийн ИТХ-д МАХН-аас ганц суудал авч, ийн өөр намд элссэнд сонгогчид нь эгдүүцэж, түүнийг батламжаа гардаж авах өдөр өндөг шидэж, гурил цацаж, элдэвлэн биед нь халдсан билээ.

Ийм үзэгдэлд Э.Магнайбаяр тайлбар хийхдээ "Би Баянголчуудынхаа ирээдүйг бодож ийм шийдвэр гаргасан. Бүхнийг цаг хугацаа шүүнэ" гэсэн тайлбарыг хэлснээс өөр зүйл хэлээгүй юм.

Тэгвэл "урвагч" нэр зүүж, нийгмийг намыхнаа талцуулж байгаа Э.Магнайбаярыг эгүүлэн татуулахаар хуульчид болон сонгогчдын төлөөлөл ажиллаж эхэлжээ. Энэ талаара тэд өнөөдөр 11.00 цагт хэвлэлийн бага хурал зарласан байна. Ингээд элссэн МАН нь Э.Магнайбаярыг хамгаалах уу, эсвэл хуульчид сонгогчид хүчтэй байгаад түүнийг ИТХ-ын төлөөлөгчөөс эгүүлэн татуулах уу гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ. 

Улс төр

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.