| | USD/MNT 0₮

Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нарыг Нийслэл рүү нэвтрүүлэхгүй

Улсын онцгой комиссын хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна. Монгол Улс коронавирусийн халдвар дотооддоо алдаагүй ч гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 330 гаруй иргэнээс халдвар илэрсэн. Үүний 20 гаруй нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нар байгаа юм.

Тиймээс энэ сараас эхэлж Алтанбулагийн боомтоор орж ирж байгаа жолооч нарыг Нийслэл рүү нэвтрүүлэхгүй. Алтанбулаг боомт дээрээс ачаа тээшийг нь галт тэргээр зөөвөрлөх, мөн зөөвөрлөх боломжгүй машины жолооч нарыг сольж өөр жолоочоор тээвэрлэлт хийлгэж байх зохицуулалтыг хийхээр болжээ. 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарыг Нийслэл рүү нэвтрүүлэхгүй
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.