| | USD/MNT 0₮

Б.БОЛОРОО:ЦЕГ-ААС НАМАЙГ ХАМГААЛАЛТАНД АВААЧ ЭЭ

Иргэн Б.Болороо ээжийнхээ хамт талийгаач нөхрийнхөө нэр төрийг сэргээлгэж, дахин шинжилгээ хийлгэхийг шаардаж, 10 хоног талбай дээр суулт зарласан билээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзаж, асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэхэд нь анхаарна. Ажлын хэсэг байгуулна гэж амлалт өгснөөр ээж, охин хоёр суултаа зогсоосон байгаа.

Б.Болороогийн нөхөр нь “Хишиг арвин индустриал” компанийн охин компанид харуул хийж байгаад ажлын байран дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн зургадугаар сард гарсан юм. Талийгаачийг 19 хоногийн дараа шатны хонгилоос өтөж, өмхийрч, биед нь шинжилгээ хийх боломжгүй байдалтай олсонд ар гэрийнхэн нь ихэд гомдолтой байгаа юм.

Тэд “Хишиг арвин индустриал” компанийн ажилчид энэ хэргийг нуун дарагдуулж, олон хонуулсан гэдэгт гомдолтой байгаагаа илэрхийлсэн.

Түүнээс гадна дээрх компанийн удирдлагуудыг хүн ёсоор уучлалт гуйхгүй, асуудлыг зохицоод өнгөрөөе гэсэн хандлагатай хандсанд Б.Болороо бухимдалтай байгаагаа хэлсэн юм.

Бас нэг зүйлийг Б.Болороо хэлэхдээ “Сүүлийн үед энэ компанийн удирдлагууд хоёр хүнээр дагуулж, тагнуулдаг болсон. Хаана явааг минь тагнаж, араас дагаад байна. Тиймээс ЦЕГ болон Улсын прокурорын газраас намайг хамгаалалтанд аваачээ гэж гуйж байна. Гэр бүлээ айдаст автуулмааргүй байна” гэв.

Харин “Хишиг арвин индустриал” компанийн гүйцэтгэх захирал М.Тулгат хэлэхдээ “Болороогийн араас хүн дагуулах ямар ч шаардлага байхгүй. Тийм цаг зав ч байхгүй. Юуны тулд тэгэх юм бэ” гэсэн хариултыг өгчээ.

 

Иргэн Б.Болороо ЦЕГ болон прокурорын байгууллагаас намайг хамгаалалтанд аваачээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.