| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болжээ

МҮОНРТ-ийн уран бүтээлчид телевизийн ерөнхий захирал болон Үндэсний зөвлөлийн гишүүдийг огцрохыг шаардаж Төрийн гурван өндөрлөгт өнөөдөр шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өгөхөөр өргөдлөө өгчээ. 

Тэрбээр цахим хуудсаараа "Хамт олныхоо тогтвортой хамтын ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдээд өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөх шийдвэрийг гаргаж байна" гэж бичжээ. 

Гэхдээ асуудлыг Үндэсний зөвлөл эцэслэн шийдвэрлэх юм байна. Яг одоо МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж байгаа ажээ. Хэрвээ Үндэсний зөвлөлийнхөн МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамцын хүсэлтийг хүлээж авахгүй бол тэрбээр ажилдаа хэвээр үлдэх боломжтой.

Тиймээс Үндэсний телевизийн уран бүтээлчид Үндэсний зөвлөлийн гишүүдийг эрүүл шийдвэр гаргаж, Л.Нинжжамц захирлын хүсэлтийг хүлээж авна гэдэг итгэж буйгаа мэдэгдлээ.  

МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц өөрийн хүсэлтээр ажлаа өгөх өгөхөөр өргөдлөө өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.