| | USD/MNT 0₮

МҮОНРТ-ийн уран бүтээлчид: Ерөнхий захирал Л.Нинжжамц ажлаа өгье гэсэн мессэжийг дотоод сүлжээгээр авсан

МҮОНТВ ийн ҮЭХ хамт олны зөвлөлөөс Төрийн гурван өндөрлөг УИХ-ын Төсвийн байнгийн хороонд бичиг хүргүүлж байна. 

Уран бүтээлчдийн хэлж буйгаар "Монголын радиог сонсоогүй чих гэж байхгүй. МҮОНРТ гэдэг их том айл. 

Олон нийтийн радио телевиз олны хөтөч байх ёстой. Гэтэл хараат болж, биднийг ялгаварлан гадуурхдаг учраас 9 шаардлагыг Төрийн гурван өндөрлөгт хүргэж байна. Олон уран бүтээлчид, ахмадууд үүнийг дэмжиж байгаа. 

Залуус маань ч ямар итгэл үнэмшлийн төлөө ажиллах ёстой вэ. Бид энэ үүсээд байгаа асуудлыг дотроо ширээний ард сууж байгаад шийдвэрлэх гэж үзсэн ч шийдэлд хүрч чадаагүй учир ийнхүү Төрийн гурван өндөрлөгт хандаж байна. Үндэсний зөвлөл эрүүл ажиллах ёстой. Ийм нөхцөлд хүргэсэн ерөнхий захирал болон үндэсний зөвлөлийн гишүүддээ арга хэмжээ авахыг шаардаж байна. Олон нийтийнхээ төлөө явах ёстой энэ телевиз эрүүл байх ёстой. Нэгдүгээрт дотооддоо эрүүл байя, хоёрдугаарт контент бүтээхдээ төсөв зарцуулдаг байя.

Ерөнхий захирал ажлаа өгье гэсэн мессэжийг дотоод сүлжээгээр авсан. Бид ганцхан Нинжжамц гэдэг хүн рүү дайраагүй. Энэ байгууллагыг удирдаж явж чадахгүй байгаа гүйцэтгэх удирдлагын баг одоо болжээ. Эрүүл саруул баг хэрэгтэй байна. Тэгж байж энэ олон нийтийн телевиз цаашаа явах ёстой. Цаашдаа мэргэжлийн удирдлага хэрэгтэй байгаа учраас бид тэмцэж байна" гэв. 

Шууд үзэх: 

Нийгэм

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.