| | USD/MNT 0₮

Эмээлтэд ноцтой осол гарсны улмаас хоёр хүн нас барж зургаан машин сүйдэв

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд өчигдөр 14:22 цагийн орчимд зам тээврийн ноцтой осол гарсан байна.

Хүй долоон худагаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан QV-25 загварын автокран нь хоёр суудлын автомашин, бага оврын хоёр ачааны автомашин /портер/, норд бенз загварын ачааны автомашин мөргөсөн байна.

Ослын улмаас арван хүн бэртэж, хоёр хүний амь нас хохирчээ.

Тодруулбал, Яаралтай түргэн тусламжийн төвд хүргэгдсэн найман хүнээс “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан 58 настай эрэгтэй Ч, 31 настай эмэгтэй Б нар автомашины эд ангид хавчуулагдаж амь насаа алдсан байна.

Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.