| | USD/MNT 0₮

Дахиад нэг бяцхан хүү төрсөн эцгийнхээ гарт амиа алджээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ой таван сартай дагавар хүүгээ зодож амийг нь хохироосон хэрэг гарчээ. 

Хэргийг тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр төрсөн эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүнийг хэргийн газарт очиход чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.
 
Хэрэг үйлдсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас цагдан хорих арга хэмжээ авсан аж. Мөн дээрх хэргийг мөрдөн шалгаж өмнө нь хүчирхийлдэг байсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
 
Өнгөрсөн есдүгээр сард 9 настай охин хойд эцгийнхээ гарт зодуулж амиа алдсан бол ийнхүү сарын дараа бас нэгэн бяцхан зүрх хэрцгий аавынхаа гарт амиа алдлаа. Бяцхан хүүхдүүд хамгийн их хамгаалуулах, хайр халамжийг мэдрэх ёстой гэр бүлийн орчиндоо харгисаар тамлуулж амиа алдаж байгаа нь дэндүү харамсалтай. 

 

 

Хэргийг тодруулбал, тухайн хэрэг гарсан өдөр төрсөн эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүнийг хэргийн газарт очиход чих болон амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай нас барсан байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (67)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.