| | USD/MNT 0₮

АТҮТ-ИЙН АЖИЛТНУУДЫГ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС БАРИВЧИЛЖЭЭ

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн А,Ш нар нь үгсэн хуйвалдан “Есөншижир” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшлийн 9 сая төгрөгийн торгуультай 31 ширхэг тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс худал мэдээлэл оруулан хасаж, уг компаниас 2,1 сая төгрөгийг авсан, нэг аралын дугаар бүхий тээврийн хэрэгсэлд 3 өөр номертой гэрчилгээг гаргаж худал мэдээлэл бүртгэлийн систем оруулах зэрэг хэрэгт холбогдуулан гэр, ажлын байранд нэгжлэг хийн 48 цаг хорихоор Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. 

Мөн Авто тээврийн үндэсний төвийн бүртгэгч нар нь түр горимоор ирсэн тээврийн хэрэгслийг гаалийн мэдүүлээгүй байхад тээврийн хэрэгслийг бүртгэх, тээврийн хэрэгслийн шинэ сери дугаараас 4 ижил, 3 ижил, 00-оор эхэлсэн дугаарыг Burtgel.trsansdep.mn сайтаар хасагдсан тээврийн хэрэгсэлийн арлын дугаар дээр хадгалан бусдаас 300 мянган төгрөгөөс 2 сая төгрөгийн хээл хахууль авч заржээ.

Мөн хуучин улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шинэ дугаар олгож давуу байдал бий болгох, ашиглалтаас гарсан, татвар, торгууль төлөөгүй тээврийн хэрэгслийг шан харамж авч улсын бүртгэлээс хасах, дахин шинэ дугаар олгох зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн тус төвийн дөрвөн ажилтныг шалгаж байна.

 

 
АТҮТ-ийн ахлах бүртгэгч, мэргэжилтэн нарыг цагдан хорьжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.