| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ

Хүйтний улирал эхлэхээр гэртэйгээ шатаж амиа алдах харамсалтай хэргүүдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал өнгөрсөн амралтын өдөр бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 62 дугаар гудамжинд өчигдөр /2020.10.25/  өдрийн 16:05 цагийн орчимд гэр шатаж байна гэх дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Энэ дагуу гал унтраах аврах ангийн алба хаагчид очиход иргэн О-ийн таван ханатай гэр шатаж байсныг 35 минутад унтраажээ. Харамсалтай нь, гал түймэрт долоо, зургаа, тав, хоёр настай дөрвөн хүүхэд  өртөж, нас барсан байна.

Алба хаагчид хүүхдүүдийн цогцсыг тус дүүрэг дэхь Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Тиймээс иргэн та гэр, байшин орон сууцад амьдардаг ч бай ялгаагүй яг одоо галын аюулгүй байдлаа шалгаарай. Хэрэв хүүхдээ цоожлоод эсвэл харах хүнгүй үлдээгээд гарсан бол эргэж утасдаж асууж байгаарай. Бүгд дор бүрнээ хариуцлагатай байхгүй бол бяцхан үрс хариуцлагагүй байдлаас болж амиа алдсаар байна шүү. 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.