| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ЧД-ийн Засаг даргад авлигын хэрэгт холбогдсон хүнийг зүтгүүлж байна

2020 оны орон нутгийн сонгуульд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 мандатын МАН 30-ыг, АН 3, ХҮН 2 суудал авсан. Хуулиар олонхи болсон нам Засаг даргаа томилох эрхтэй байдаг. Гэтэл өнөөдөр Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хууль бусаар чуулган зарлаж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы намын удирдах зөвлөлөөс зөрж оруулан ирж буй Б.Цэрэн гэх хүнийг дүүргийн Засаг даргад дэмжүүлэхээр хуралдаж байгаа аж.

Дүүргийн Засаг даргад нэр дэвшигчийг Нийслэлийн Намын хорооны тэргүүлэгчидтэй зөвшилцөн, хуралдаанаар хэлэлцэж батлах тухай чиглэлийг Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өгсөн байдаг ч ийнхүү хууль бус чуулганыг зохион байгуулж байна. Б.Цэрэн нь Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ажилд ороод 4 сар болж байгаа бөгөөд БШУЯ-нд ажиллаж байхдаа авлигын хэрэгт холбогдож байсан ашиг сонирхлын зөрчилтэй гэгддэг байна. дүүргийн ИТХ-ын дүрмийн дагуу бол нийслэл, дүүрэгт сонгогдсон төлөөлөгчдөөс Засаг даргад томилох учиртай байдаг ч өөрийн хүнээ тавих гэж улайрч байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хууль бус үйлдлээс нь үүдэж дэд даргын суудал нь ч ганхаж мэдэхээр байгаа тухай эх сурвалжууд хэлж байгаа юм.

Эх сурвалж: Zarig.mn

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Чингэлтэй дүүргийн Засаг даргад өөрийн хүнээ зүтгүүлж байна
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.