| | USD/MNT 0₮

ЧУУЛГАН: Д.Сумъяабазарыг гишүүнээс нь ЧӨЛӨӨЛЛӨӨ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдож ажилллах болсонтой холбогдуулан гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хэлэлцэв.

Энэ сарын 15-ны өдөр болсон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дүнд бүрдсэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохоор заасан.

Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазар өөр ажилд томилогдох болсон тул өөрийн хүсэлтээр Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хурлын даргад ирүүлсэн бөгөөд байнгын хороо дэмжсэн. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулан шуурхай хэлэлцэв. Гишүүд асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг гишүүнээс татгалзах хүсэлтийг 70.5 хувиар хүлээн зөвшөөрлөө. 

Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.