| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Тээврийн жолоочоос коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Сүүлийн хоёр өдөр нийт 1053 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Аравдугаар сарын 20-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч 35 настай эрэгтэйг ХӨСҮТ-д эмчилж байна. 

Ингэснээр Монгол Улсад батлагдсан халдварын нийт тохиолдол 328 боллоо. Үүнээс 312 хүн эдгэрсэн бол ХӨСҮТ-д  16 хүн эмчлүүлж байна. 12 хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн ажиглалтад байна" гэлээ. 

Мөн түүнчлэн тусгаарлалтад байсан иргэнээс халдвар илэрчээ. Тодруулбал, тухайн иргэн нь Сиатлын онгоцоор аравдугаар сарын 1-нд ирсэн. Аравдугаар сарын 2-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Улмаар 13 дахь өдрийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гуравдахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Тухайн иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Тодруулбал, тухайн иргэн нь Сиатлын онгоцоор аравдугаар сарын 1-нд ирсэн. Аравдугаар сарын 2-нд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарсан. Улмаар 13 дахь өдрийн шинжилгээгээр бас сөрөг гарсан. Ингээд гуравдахь буюу сүүлчийн шинжилгээг хийхэд 20 дахь хоног дээрээ коронавирус илэрсэн. Тухайн иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.