| | USD/MNT 0₮

НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томиллоо

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, төлөөлөгчдийг баталгаажуулав.

Харин яг одоо НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа 84,44 хувийн саналаар НИТХ-ын даргаар томилогдлоо.

Ж.Батбаясгалан гэж хэн бэ

Төгссөн сургууль: 1990-1991 ​Москва хотын 779-р дунд сургууль​, 1991 -1999 “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль​, 2000 – 2004 ​“Түшээ” дээд сургууль, 2010 оноос​ МУИС-ийн хууль зүйн сургууль

Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Эрх зүйч, Хууль зүйн магистрант

Ажилласан байдал:

  • 07 – 2006.07​ УИХ-ын Тамгын газар​
  • 07 – 2008.07 ​УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч
  • 09 – 2012.09​ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурл​ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • 09 – 2012.09 ​Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ​нарийн бичгийн дарга
  • 2009 – 2012 ​Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн​
  • 2008-2012​ Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
  • 2012 – 2016​ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2016-оноос ​Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч хийж байгаад ийнхүү НИХТ-ын дарга болж байна. 
Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, төлөөлөгчдийг баталгаажуулав.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.