| | USD/MNT 0₮

Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг 08:12 цагт бүрэн унтраалаа

Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 23-нд Хан-Уул дүүргийн 16-р хороо Буянт-Ухаа 1 хорооллын ард баригдаж байгаа барилгын гадна хөөсөн пасад шатаж байна гэсэн дуудлага 07.51 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход шинээр баригдаж байгаа 16 давхар барилгын 1, 2 давхарт хөөсөн пасад шатаж байсныг, шуурхай ажиллаж 08:12 цагт бүрэн унтраалаа. Гал түймэрт өртөж хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, шалтгаан нөхцлийг мэргэжлийн байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно.

Хан-Уул дүүрэгт гарсан гал түймрийг 08:12 цагт бүрэн унтраалаа
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.