| | USD/MNT 0₮

Л.НИНЖЖАМЦ, Б.БАЯРСАЙХАН НАР “АЛТАН ТӨЛИЙН ЭЗЭД” НЭРТЭЙ ТББ БАЙГУУЛАН МАЛЧДААС 3 САЯ ТӨГРӨГ АВДАГ БАЙЖЭЭ

Л.Нинжамц тэргүүтэй МҮОНРТ-ын захирлууд Төрийн бус байгууллагаар дамжуулан малчдаас 3.0 сая төгрөг авдаг байжээ. Тодруулбал, жилдээ таван малчинд олгодог байсан МҮОНР-ын “Алтан төлийн эзэн” шагналыг Л.Нинжжамц, Б.Баярсахайхан нар ашиг олох зорилгоор сүүлийн жилүүдэд 100 гаруй малчдад олгосон гэх мэдээллийг тус радиогийн ажилчид мэдээлсэн байна.

Ингэхдээ тэд “Алтан төлийн эздийн холбоо” нэртэй ТББ байгуулан, уг ТББ-аараа дамжуулан МҮОНР-аас олгодог "Алтан төлийн эзэн" шагналыг олгоно хэмээн малчдаас 3 сая төгрөг цуглуулж авдаг байсан хэмээн мэдэгджээ.

Энэ талаар МҮОНР-т 1999 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа сэтгүүлч, редактор Ж.Ариунжаргал, “МҮОНР-ын Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагнал 1976 оноос эхтэй. Тухайн үед Монголын радиогийн Хөдөө аж ахуйн редакцын даргаар ажиллаж байсан Цэвэлмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож, 1978 оноос эхэлж олгосон түүхтэй.  “Алтан төлийн эзэн” шагналыг жилд таван малчинд олгодог байсан. 2010 оныг хүртэл ийм цөөн тоогоор олгож байгаад 2010 онд 10, түүнээс хойш 15 зэргээр тоо нь өссөн байдаг юм.

Харин сүүлийн жилүүдэд 100 гаруй малчинд олгож шагналын нэр хүндийг унагаад зогсохгүй МҮОНРТ-ийн ерөнхий захирал, МҮОНР-н захирлууд хамтран “Алтан төлийн эздийн холбоо” ТББ  байгуулсан байна.  Энэ байгууллагаараа малчдаас шагнал өгнө гээд 3,0 сая төгрөг цуглуулж авдаг тухай баримт нь байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.

ЭХ СУРВАЛЖ: NEWSTV.MN

Ингэхдээ тэд “Алтан төлийн эздийн холбоо” нэртэй ТББ байгуулан, уг ТББ-аараа дамжуулан МҮОНР-аас олгодог "Алтан төлийн эзэн" шагналыг олгоно хэмээн малчдаас 3 сая төгрөг цуглуулж авдаг байсан хэмээн мэдэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.