| | USD/MNT 0₮

Таван шарын төмөр замын гармыг өнөөдрөөс хааж засварлана

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын хэсгийн замыг өнөөдөр оройны 23.00 цагаас эхэлж бүрэн хаана. Тодруулбал, төмөр замын гармыг засварлах тул өнөө орой 23:00 цагаас эхлэн маргааш /2020.10.24/ өглөөний 08:00 цаг хүртэл зам хаах аж.

Иймд жолооч нар тухайн замаар зорчилгүй, Саппорогийн тойрог, Хөсөг трэйдийн уулзвар, Эрчим хүчний гудамж буюу ТЭЦ-4-ийн зам, Сонсголонгийн уулзвар, Моносын уулзвар гэсэн замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас зөвлөлөө.

Зам хаахтай холбогдуулан тухайн байршилд 600 мм-ийн цэвэр усны шугамын эвдрэлийг засварлах, Авто замын засвар нөхөөс, Төмөр замын эвдрэлтэй төмөр бетон дэр солих зэрэг засварын ажил хийх аж. Уг ажлын гүйцэтгэгчээр "Хүрд" ХХК, Замын 2-р анги, "Нано Экологи" ХХК ажиллах юм байна.

Засварын ажилд Улаанбаатар төмөр зам, Ус сувгийн удирдах газар, Нийслэлийн автозамын хөгжлийн газраас хяналт тавих юм.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Таван шарын төмөр замын гармын хэсгийн замыг өнөөдөр оройны 23.00 цагаас эхэлж бүрэн хаана. Тодруулбал, төмөр замын гармыг засварлах тул өнөө орой 23:00 цагаас эхлэн маргааш /2020.10.24/ өглөөний 08:00 цаг хүртэл зам хаах аж.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.