| | USD/MNT 0₮

Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг томилно

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал ажлаа өгч, аймгийн ИТХ-ын хуралдаанаар Засаг даргад Д.Мөнхсайханы нэрийг дэвшүүлэн батамжилсан байсан юм. 

Тэгвэл өнөөдөр Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар дөрвөн аймгийн Засаг даргыг томилж байгаа талаар Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг жинхлэн томилохоор болжээ. 

Д.МӨНХСАЙХАНЫ ТОВЧ НАМТАР

Долгорсүрэн овогтой Мөнхсайхан нь 1977 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Баянхонгор аймгийн 10 жилийн 2 дугаар сургуулийг 1994 онд, 1999 онд МУТИС-ийн КТМС-ийг бизнесийн удирдлага, 2002 онд Удирдлагын академийг Төрийн удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

2000- 2001 онд Аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн ажилтан
2001 – 2003 онд Дэлхийн зөн ОУ-ын байгууллагад салбарын зохицуулагч
2003-2005 онд “Монгол шуудан” ХХК-ний салбарын захирал
2007- 2012 онд Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга
2012 – 2018 онд “Их Богд зам” ХХК-ний захирал
2018 – 2020 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ний Санхүүгийн газрын захирал

СОНГУУЛЬТ АЖИЛ:

1998 он: МАН-ын гишүүн
2000-2005 он: Аймгийн АСЗХ-ны тэргүүлэгч
2005-2010 он: Аймгийн АСЗХ-ны тэргүүн
2010-2016 он: Аймгийн намын хорооны тэргүүлэгч
2017 оноос: МАН-ын бага хурлын гишүүн, Аймгийн МАН-ын хорооны орон тооны бус дэд дарга
2012-2016 он:Аймгийн Зүүний хүчний холбооны тэргүүн юм байна. 

Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Мөнхсайханыг томилно
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.