| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч наймдугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөсөн. Прокуророос түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Өөрөөр хэлбэл, түүнийг Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон, их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж, шүүхээс Б.Ундармааг гэм буруутайд тооцсон.
Ингэхдээ шүүхээс түүний нийтийн албанд ажиллах эрхийг нь зургаан жилээр хасаж, 2.6 жил хорих ял оноож байсан. Тэгвэл Б.Ундармаагийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, түүнийг гэм буруугаа хүлээсэн тул ялыг хөнгөрүүлж, анхан шатны шүүхээс оноосон 2.6 жилийн хорих ялыг хүчингүй болгож, түүнийг 40 сая төгрөгөөр торгож шийдвэрийг гаргажээ. Ингэснээр УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа тун удахгүй суллагдах нь ээ.