| | USD/MNT 0₮

Хотын захирагчид Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүллээ

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар НИТХ-ын даргад болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж танилцуулав. 

МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "УИХ-ын гишүүнээсээ татгалзах улстөрчийн хувьд хүнд шийдвэр. Гэхдээ намын дарга, Удирдах зөвлөлийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хүлээн авч байгаа Д.Сумъяабазар даргадаа талархаж байгаагаа илэрхийлье.

Бидний өмнө сонгуулиар итгэлээ өгсөн нийслэлчүүдийн итгэлийг ажил хэрэг болгон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чухал хариуцлага хүлээж байна. Бидэнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж байсан гашуун түүх бий. Биднийг намын 100 жилийн ой, Ерөнхийлөгчийн сонгууль гэсэн маш том 2 үйл явдал ирэх жилд хүлээж байна. Иймээс Д.Сумъяабазар даргыг намын зүгээс итгэл хүлээлгэн илгээж байна гэв. Хотын дарга УИХ, Засгийн газарт хүртэл ажиллаж чадах зангарагтай чадвартай хүн байх ёстой. Улс төрийн туршлага, мэдлэг чадварыг нь ашиглах гэж бид өөрөөр нь энэ хүнд шийдвэрийг гаргуулсан гэдгийг та бүхэн ойлгоорой" гэлээ.

Ингэснээр Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээс татгалзаж, СХД дүүрэгт дахин сонгууль явуулах гээд улстөрийн хувьд хотын даргын сонгохтой зэрэгцсэн асуудлууд үргэлжлэхээр болж байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлэхээр санал оруулж танилцуулав.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.