| | USD/MNT 0₮

Х.Нямбаатар сайдаар Хөгжил цогцолбор сургуулийг бүрэн камержуулахын тулд 7000 лайк цуглуулна

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил цогцолборын сургуулийн гадна орчныг бүрэн хянах өндөр нягтрал бүхий шөнийн дурантай, дуу авианы бичлэг хийдэг сүүлийн үеийн камерыг суурилуулж өгчээ.

Х.Нямбаатар сайдын хүүхэд тус сургуульд сурдаг бөгөөд сургуулийн ойр орчмыг аюултай орчин гэж үзэж энэхүү ажлыг санаачилж, хувийн хөрөнгөөрөө санхүүжүүлсэн байна. 

Ийнхүү Хөгжил цогцолборын 4700 сурагч хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулсан явдалд сургуулийн удирдлага багш болон нийт сурагч, тэдний эцэг эхчүүд баярлаж байгаа ажээ. 

Харин одоо Хөгжил цогцолборыг бүрэн камержуулж өгөхийн тулд бусдаар болон эцэг эхчүүдээр дэмжлүүлсэн 7000 лайкийг цуглуулбал сургуулийн ойр орчим болон гудамж, хашаанд камер тавьж өгнө гэж сайд Х.Нямбаатар амлажээ. Харин хөрөнгө мөнгө нь хаанаас гарах нь тодорхойгүй ч эцэг эхчүүд дээрх санаачилсан ажлыг нь дэмжиж "лайк" цуглуулхын тулд бусдыг уриалж эхэлсэн байна. 

Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Нийслэлийн ерөнхий боловсролын Хөгжил цогцолборын сургуулийн гадна орчныг бүрэн хянах өндөр нягтрал бүхий шөнийн дурантай, дуу авианы бичлэг хийдэг сүүлийн үеийн камерыг суурилуулж өгчээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.